Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гэмтлийн эмнэлгийн даргын асуудлыг нууц санал хураалтаар шийднэ

2013-10-30 16:56:30
Error loading player: No playable sources found

ГССҮТ-ийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцсэн тус эмнэлгийн эмч, ажилтнуудын асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайдын зөвлөл өнөөдөр тус эмнэлэгт хуралдаж байна. Хурлын үеэр ажил хаялт, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, ажлаас халагдах өргөдөл өгсөн эмч нартай зөвлөлийн гишүүд уулзаж, хүсэлт, шаардлага, тайлбарыг нь  сонслоо. Сайдын зөвлөлийн хурал түр завсарлаж, ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дунд нууц санал хураалт явуулах болсныг дуулгалаа. Зөвлөл  үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэхдээ, хэсэг бүлэг хүмүүсийн явуулга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн тул ийнхүү эмч, ажилтнуудын саналыг нэг бүрчлэн авахаар шийджээ. Тодруулбал, ГССҮТ-ийн даргын томилгоог эсэргүүцэж, яаралтай цуцлахыг шаардаж буй нь бодитой эсэх, үнэхээр тийм шаардлага байгаа эсэхийг, эсвэл хэн нэгний зохион байгуулж буй явуулга, турхиралт байгаа эсэхийг тодруулахаар болсон байна. Одоо ГССҮТ-ийн 250 гаруй эмч, ажилтан нууц санал хураалтад оролцохоор танхимд цуглаж. Тэдний хувьд санал хураалтыг ил тодоор явуулах хүсэлт гаргасан ч зөвлөлийн гишүүд нууцаар явуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ГССҮТ-ийн удирдлага болон эмч нарын төлөөллөөс тус тус хоёр хүн саналыг тоолж, асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Нийтэлсэн: Б.Баярт

Гэмтлийн эмнэлгийн даргын асуудлыг нууц санал хураалтаар шийднэ   
Үзсэн: 2635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-30 22:16
сайд зөв шийдвэр гаргажээ. Худал мэдээлэл байсныг эмч нар тоочиж үнэнийг тогтоосноор асуудал шийдэгдлээ. Энхбаяр 29 -ны шөнө 23-24 цагийн хооронд 19 эмчрүү утсаар ярьж ажлаас халсан гэж шөнөжин хүмүүсийн амаглан тайван байдлыг алдагдуулж эмч нар үүнийг утсан дээрээ бичсэнээ сонсгож өөрөө том алдаа хийснээр асуудал шийдэгдлээ. Сайдын зөвлөл 12 цаг хуралдана гэж бодохоор Энхбаяр ямар аймшигтай хамгаалалттай байсныг гэрчилж байна шүү дээ. Сайдын тушаал шийдвэр"Эмчилгээ үйлчилгээн дээр ноцтой зөрчил үүсгэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдлаа. 14 хоногийн дараа шинэ удирдлага ирж ажил ундарна. Хугацаа их алдсан бүхнээ нөхөх нүр ажил ихэлэх болсон. ЭНэ хугацаанд ЭМЯ - ны сайдын ажлын алба ажиллаж ямар нэг халаа, сэлгээ хийхгүйгээр. ажлыг зохицуулж байхаар тохирч 20 цагт эмч ажилчид амжилт байгуулж хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллахаар боллоо.

Бидэнтэй нэгдээрэй