Шууд Chart

Фидель Кастрогийн нэр, зургийг ашиглах нөхцлийг зохицуулах хуулийг баталлаа

2016-12-28 10:55:38

Кубын үндэсний ассамблей  буюу  парламент  өнгөрсөн  11 дүгээр сарын  25-ны  өдөр  90 насандаа  таалал  төгссөн  их хувьсгалын удирдагч  Фидель Кастрогийн  нэр зургийг нь  ашиглахыг  зохицуулах  хуулийг  баталлаа.  Энэ  хуульд  зааснаар гудамж талбай,  цэцэрлэгт хүрээлэн, өргөн  чөлөө  гээд  нийтийн  эзэмшлийн болон олон нийтийн  байгууллагуудыг  аугаа их удирдагч  Фидель Кастрогийн нэрээр нэрлэхийг   хоригложээ.

Мөн  Кубын хувьсгалын удирдагч  Кастрогийн  нэртэй  бүх  төрлийн  одон тэмдэг  шагнал  бий  болгохыг хоригложээ.  Мөн  түүний нүүр царай бүхий  хөшөө дурсгал,  дурсгалын  самбар  босгохыг  ч хориглосон  байна.  Харин  хувьсгалын удирдагч  Кастрогийн  үзэл  санаа, үйл  хэргийг  судалж,  дэлгэрүүлэн тараах  боловсролын чиглэлийн байгууллагуудыг  түүний нэрээр нэрлэхийг зөвшөөрчээ.

Үүний зэрэгцээ уран зохиол,  хөгжим,  бүжиг,  кино,  уран  зураг  гээд  урлагийн  бүтээл  туурвихдаа  Фидель Кастрогийн  нэр,  зургыг  ашиглахыг  нь  хориглоогүй  байна.  Түүнчлэн олон нийтийн   арга  хэмжээнүүд дээр  Фидель Кастрогийн  зургыг ашиглахыг  зөвшөөрчээ.  Энэ хууль нь батлагдсан өдрөөсөө хүчинтэй  юм байна.  Өмнө нь буюу  1959 оны  гуравдугаар сарын  20-ны  өдөр  Кубын  сайд нарын зөвлөлөөс  төрийн өндөр  албан  тушаалтнуудыг  амьд  сэрүүн байхад нь  хөшөө  дурсгал  босгохыг  хориглосон хууль  гаргаж  байсныг  энэ  үеэр хэвлэлүүд сануулж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фидель Кастрогийн нэр, зургийг ашиглах нөхцлийг зохицуулах хуулийг баталлаа  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.43.xxx] 2016-12-28 16:36
Эзэнтэй улс ингэдэг юм байна. Эзэнгүй монгол архиндаа хүртэл их хааныхаа нэр зургийг тавьдаг.
Зочин [103.57.92.xxx] 2016-12-28 14:42
Энэ хуулий\ас санаа авч монголдоо тааруулаад Чингис хааны нэр, зураг бусад зүйлийгхэрэглэх асуудлыг зохицуулсан хууль гаргамаар юм.

Бидэнтэй нэгдээрэй