Шууд Chart

Аргентины ерөнхийлөгчийг гэмт хуйвалдаанд оролцсон, луйвар хийсэн хэрэгт буруутгажээ

2016-12-28 12:40:54

Аргентины  эрх баригчид  Ерөнхийлөгч  асан  Кристина Фернандес  де Киршнерийг  гэмт хуйвалдаанд  оролцсон, луйвар хийсэн хэмээн  буруутгаж  эрүүгийн хэрэг үүсгээд байна.  Энэ удаад  түүний  эсрэг  үүсгэсэн энэ хэрэг нь Австрал Констракшинс  компаний  үйл  ажиллагаатай  холбоотой  юм.

Тодруулбал, тус компаний төрийн захиалгаар хийсэн замын ажилтай  нь холбоотой юм.  Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Ерөнхийлөгч асан Киршнерийн  10  тэрбум  песо  буюу 648  сая  америк  доллартай тэнцэх хөрөнгийг нь  битүүмжлээд байгаа тухай Аргентины   Холбооны  шүүхээс мэдээлсэн  байна. Өнгөрсөн  5 дугаар сард Аргентины Холбооны шүүх Киршнер болон эдийн засгийн  сайд  асан Аксель  Кисильофа, Төв  банкны  тэргүүн асан  Алехандро  Ваноли нарын  эсрэг  эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Тэдний  хийсэн  валютын  фьючер гэрээнээс болж төрд  их хэмжээний хор хохирол учирсан хэмээн мөрдөгчид  үзсэн  юм.  Тухайн үед тэдний 1 сая доллартай  тэнцэх хэмжээний хөрөнгийг нь  битүүмжилж  байсан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентины ерөнхийлөгчийг гэмт хуйвалдаанд оролцсон, луйвар хийсэн хэрэгт буруутгажээ  
Үзсэн: 1416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй