Шууд Chart

Халаалттай, амрах өрөөтэй тохилог ТҮЦ ажиллана

2013-10-30 17:20:31

Нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд “КИГ” компани “Киоск” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Тус компаний монголын эрс тэс уур амьсгалд тохируулан хүнсний, сонины гэсэн хоёр төрлийн киоскийг БНХАУ-д захиалгаар хийлгэж байгаа. Тэгвэл эхний хоёр төрлийн “Киоск” ирж III эмнэлэгийн автобусны буудал, “Ард” кинотеатрын дэргэд тус тус байрлуулжээ. Орчин үеийн стандартад нийцсэн зэвэрдэггүй ган металл бүхий 18.5 ам метр талбайтай, био жорлон, амрах өрөө, шалны халаалт, гэрэл цахилгааныг цогцоор нь шийдсэн эл киоск ирэх 7 хоногт 45 ширхэг ирэх гэнэ. Хүнсний “Киоск” 26 орчим сая төгрөгийн үнэтэй бөгөөд “Хас лизинг” компанитай хамтран лизингээр олгох юм байна. Харин сонины “Киоск”-ийн үнийг тогтоогоогүй байгаа аж.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Халаалттай, амрах өрөөтэй тохилог ТҮЦ ажиллана  
Үзсэн: 2448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-10-31 01:28
26 сая, Хятад ах дүүсээрээ хийлгээд, хэд нугалаад шахчихаа мэдэх юм аа. Нөгөө Чингисийн талбайд баахан байшин бариад гайхуулаад байдаг нөхдүүд арай хямдхан хийх байж дээ.

Бидэнтэй нэгдээрэй