Шууд Chart

Их Британи, Франц улсууд Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын төслийг боловсруулжээ

2016-12-28 16:34:40

Их Британи, Франц  улсууд  НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын төслийг  боловсруулаад  байна.  Энэ  тогтоолоор   Сирийн засгийн газар,  цэрэг армийнхан болон төрийн байгууллагад  бүх төрлийн нисдэг тэрэг нийлүүлэхийг  хориглох  юм байна.  Ийм арга хэмжээ  авах үндэслэл нь  НҮБ-ын мөрдөн шалгах хороо,  химийн  зэвсгийг хориглох байгууллагын  дүгнэлт  юм  байна. Энэ  дүгнэлтэд   Сирийн засгийн газрыг   байлдааны  онгоцуудаа  ашиглан  химийн хорт бодис  ашиглан 3  удаагийн халдлага үйлдсэн  буруутай  гэж  үзсэн  байгаа юм. 

Хэрэв аюулгүйн зөвлөл  энэ тогтоолын  төслийг  баталчихвал  Сирид  нисдэг тэргээс гадна   холбоотой  материал  сэлбэгийг нь  ч  нийлүүлэхийг хориглох юм.  Түүнчлэн  химийн зэвсгийн  халдлагад  холбоотой гэж үзэж  байгаа Сирийн  11  иргэн,  10  байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авахаар  тусгасан  байгаа юм байна.  Тодруулбал хувь  хүн, байгууллагуудын   дансыг  нь царцаах,   хилийн чанадад  зорчихыг нь хориглох юм байна.

Мөн төсөлд  энэ хориг арга хэмжээг  дагаж  мөрдөж  байгааг  хянан шалгах  6 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  тусгай хороо  байгуулахыг  тусгаж  өгсөн  байна. Үүний зэрэгцээ  Сирийн  эрх баригчдаас 30  хоногийн дотор  тус улсад  байгаа хорт бодисуудын талаарх бүрэн мэдээллээ гаргаж  өгөхийг  үүрэг  болгосон заалт  ч  багтсан  байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи, Франц улсууд Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын төслийг боловсруулжээ  
Үзсэн: 1584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй