АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөх ёслол дээр хэлэх үгээ бэлтгэхдээ 1981-1989 онд Ерөнхийлөгч байсан Рональд Рейган, 1961-1963 онд Ерөнхийлөгч байсан Жон Кеннеди нарын хэлсэн үгэнд тулгуурлаж байгаа тухай “Вашингтон пост” сонин мэдээлж байна.
Сонинд өгүүлснээр Трампийн ойрын хүрээнийхний хэлснээс иш татаж, нэгдүгээр сарын 20-нд болох ёслол дээр хэлэх үгээ бэлдээд эхэлсэн гэдгийг дуулгаж байна. Сонины авсан мэдээгээр Трамп “Рейганы ярих чадамж, өөрийн гэсэн стиль, Кеннедийн улс орны өмнө тавигдаж байгаа гол гол зорилтыг тодорхой илтгэх” чадамжид тулгуурлаж байна гэв.
Зарим мэдээгээр Трампийн төрийн тэргүүний хувьд хэлэх анхны илтгэл үндсэндээ улс орны бүтцийн асуудалд хандах бололтой. Өмнө нь ч гэсэн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нийгэм, эдийн засгийн олон салбарт шийдвэртэй үйл ажиллагаа эхлэхийг уриалж байсан. Энэ удаа ч гэсэн боловсролын салбарыг шинэчлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хилийн хяналтыг чангатгах, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх гэсэн сэдвийг хөндөх нь тодорхой байна.
| Трамп тангараг өргөх ёслолд бэлтгэхдээ Рейган, Кеннеди нарын хэлсэнд тулгуурлаж байна | ||
| Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.