Шууд Chart

АНУ “Исламын улс” террорист бүлгийн толгойлогчдын нэгийг устгасан тухайгаа зарлалаа

2016-12-29 15:57:11

АНУ Сирид “Исламын улс” террорист бүлгийн нэлээд дээгүүр зиндааны толгойлогчдын нэгийг устгасан тухайгаа зарлаж байна. Абу Жандал Аль-Кувейти гэгчийг АНУ тэргүүтэй эвслийнхний өгсөн агаарын цохилтоор устгажээ.

Эндээс ирж байгаа мэдээгээр Аль-Кувейти гэгч нь Сирид “Исламын улс” террорист бүлгийн түшиц газар хэмээн тооцогддог Ракка хот дахь байлдагчдын дээгүүр зиндааны удирдагчдын нэг юм байна. Түүнийг Ракка хотоос 40-өөд километрт, Евфрат голын далан орчимд устгасан юм байна. Үүний өмнө Пентагоны албан ёсны төлөөлөгч Питер Кук, энэ сарын 4-ний өдөр АНУ тэргүүтэй эвслийнхний өгсөн агаарын цохилтын үеэр “Исламын улс” бүлгийн гурван нөлөө бүхий толгойлогчийг устгасан тухай мэдээлсэн.

Питер Кукийн хэлснээр Сирийн Ракка хотод устгасан Сахал Гурмат, Самми Жеду нар Францын нийслэлд үйлдсэн алан хядах ажиллагааг зохион байгуулахад оролцож байсан аж. Харин гурав дахь этгээд Валид Хаммам нь Бельгид 2015 онд алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан гэх хэрэгт эчнээ ял авч байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ “Исламын улс” террорист бүлгийн толгойлогчдын нэгийг устгасан тухайгаа зарлалаа  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй