АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьж, засгийн эрхийг тайвнаар шилжүүлэх асуудал хэлэлцсэн тухай Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.
Эндээс ирж байгаа мэдээгээр хоёр улстөрчийн яриа хэлэлцээ урьдын адил ажил хэрэгч шинжтэй байж, бүрэн эрх шилжүүлэх үйл явцыг ямар нэг сөрөг үр дагаваргүй, тайван замаар хийх хэрэгтэй гэдэгт гол анхаарлаа хандуулсан байна. Трамп, Обама нар ойрын долоо хоногуудад байнга холбоотой байж, өөрсдийн багуудын хооронд засгийн эрхийг нэгдүгээр сарын 20 гэхэд бүрэн гүйцэд шилжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохирчээ.
Трамп, засгийн эрх шилжүүлэх үйл явцын талаар тайлбар хийгээч гэсэн сэтгүүлчдийн асуултад "Бүх зүйл сайхан болж байна. Бүх зүйл сайхан, та нар тэгж бодохгүй байна уу" гэж хариулжээ.
| Трамп, Обама нар АНУ-д засгийн эрхийг тайван шилжүүлэх асуудал хэлэлцлээ | ||
| Үзсэн: 749 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.