Сирийн Дамаск хотын оршин суугчид бүтэн долоо хоногийн турш төв усан хангамжаас тасарч, хувийн компаниудаас, тэр дотроо бүтээгдэхүүнийх нь чанарт нь ямар ч хяналт тавьдаггүй компаниудаас ус худалдаж авахад хүрч байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тамгын газар энэ тухай мэдээлж байна.
Энэ бүгд нь усаар дамжин халддаг халдварт өвчнийг дэгдээх вий гэдгээс НҮБ болгоомжилж байна. “Дамаск хотын оршин суугчид энэ сарын 22-ноос хойш төв усан хангамжаас тасарсан, одоо тэд хувийн компаниудаас ус худалдан авч байна, эдгээр компаниудын бүтээгдэхүүний чанар, үнэнд ямар ч хяналт байдаггүй, иймээс НҮБ оршин суугчид дунд, ялангуяа хүүхдүүд дунд усаар дамжин халддаг халдварт өвчин дэгдэх вий гэдэгт сэтгэл маш их түгшиж байна” гэж НҮБ-ын Тамгын газрын мэдээлэлд өгүүлжээ.
Дамаск хотыг усаар хангадаг гол эх үүсвэр нь хотын ойролцоох Вади-Барада хөндий дэх Айн-эль-Фижи булаг, гэвч террористууд өнгөрсөн долоо хоногт усан хоолойг дэлбэлснээр хотын усан хангамж алдагдсан. Сүүлийн үед Сирийн цэрэг усны эх үүсвэрийг хяналтандаа авахад чиглэсэн цэргийн ажиллагаа явуулж байгаа. НҮБ-ын мэдээгээр энэ ажиллагааны улмаас сүүлийн хэд хоногт л гэхэд хэдэн арван энгийн оршин суугчид амь үрэгджээ.
НҮБ-ын сүүлийн мэдээгээр л гэхэд 55 мянга гаруй хүнд нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна. Одоо Сирид өвөл ирсэн тул хүмүүст, ялангуяа хүүхдүүдэд дулаан хувцас, хөнжил, дулаан майхан хэрэгтэй байна.
| Дамаск хотод янз бүрийн халдварт өвчин дэгдэхээс болгоомжилж байна | ||
| Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.