Шууд Chart

Террористын амьдарч байсан байж болзошгүй байруудад нэгжлэг хийжээ

2016-12-29 16:25:38

Италийн Цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт Берлины зул сарын баярын зах дээр террорист халдлага үйлдсэн тунис гаралтай Анис Амрийн амьдарч байсан байж болзошгүй хоёр орон сууцанд нэгжлэг хийжээ. “Франс пресс” агентлаг энэ тухай уламжилж байна.

Агентлагийн мэдээгээр нэгжлэг хийсэн хоёр орон сууц нийслэл Ром хотоос зүүн өмнө зүгт Априлия гэх хотод байжээ. Цагдаагийн газар байрны оршин суугчдаас мэдүүлэг авсан эсэх, нэгжлэгийн үеэр ямар нэг эд зүйл хураасан эсэх талаар ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Анис Амри гэгч этгээд энэ сарын 19-ний өдөр Холбооны Герман улсын нийслэлд олон хүний аминд хүрсэн алан хядах ажиллагаа үйлдсэн.

Ачааны машинтай зул сарын баярын захыг дайрсан, үүний улмаас 12 хүн амь үрэгдэж, 50-иад хүн хүнд, хөнгөн шархадсан. Хожим “Исламын улс” террорист бүлэг энэ халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн. 3-4 хоног Герман орон даяар эрэн сурвалжилж байсан Анис Амрийг Италийн Милан хотод цагдаагийн эргүүл устгасан юм.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Террористын амьдарч байсан байж болзошгүй байруудад нэгжлэг хийжээ   
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй