Дэлхий дээр янз бүрийн зүйлс цуглуулах хоббитой хүмүүс байдаг. Тэгвэл Филлиппин улсын нэгэн эмэгтэйн сонирхолтой цуглуулгын талаарх мэдээг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Кармен Сува өдгөө 70 настай. Тэрбээр анх 30 настайгаасаа эхлэн Санта Клаус болон шинэ жил, зул сартай холбогдолтой бүхий л зүйлсийг цуглуулж эхэлжээ.
Амьдралынхаа талаас илүү хувьд нь буюу сүүлийн 40 жил Санта Клаус цуглуулж, өөрийн цуглуулгыг арвижуулсаар иржээ. Жил бүрийн 12 дугаар сар эхэлмэгц л Кармен Сувагийн гэр Санта Клаусын байшин болон хувирна. Гэрийн гадна 10 фут өндөр Санта таныг угтан зогсоно. Гэрт ороход Сантагийн зурагтай шалнаас авахуулаад, аяга, таваг гээд эргэн тойронд байх бүх зүйл Сантагийн зурагтай.
Жуулчид ч түүний цуглуулгыг үзэж сонирхохоор жил бүр хэдэн зуугаараа ирдэг байна. Тэрбээр анх 10 настайдаа ээжтэйгээ дэлгүүрт явж байгаад маш том хэмжээтэй Санта Клаусыг харжээ. Энэ үеэс л Санта Клаус цуглуулах санаа анх төрсөн гэдэг. Түүний энэхүү хоббиг гэр бүл, найз нөхөд нь мэддэг учраас зул сарын баяраар түүнд Санта Клаус бэлэглэдэг ажээ.
| Санта Клаус цуглуулагч | ||
| Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.