Бразилийн Рио Де Жанейро хотноо Өмнөд Америк тивийн хамгийн том далайн аквариум энэ сарын 9-нд олон нийтэд үүд хаалгаа нээлээ. Бразилийн судлаачдын мэдээлж байгаагаар энэхүү аварга том далайн аквариумд Атлантын далай, Карибын тэнгис, Энэтхэг-Номхон далайгаас авчирсан 350 төрөл зүйлийн 8000 далайн амьтдыг авчирч нутагшуулах юм.
2015 оны эхээр барилгын ажил эхэлсэн бөгөөд уг аварга том аквариум нь нийт 22 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэн оршиж байна. Зоорын давхрыг оролцуулаад нийт 5 давхар сүндэрлэсэн уг барилгын нийт өртөг нь 90 сая америк доллар болсон байна. Барилгын санхүүжилтийг түнш байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн бүрдүүлсэн байна.
Энэ сарын 9-нд үүд хаалгаа нээх далайн энэхүү аквариумд нийт 28 танк бүхий 4 сая 500 гаруй мянган литр далайн усаар дүүргэсэн тасалгаа болон далай доогуур хийсэн гарц байх юм. Уг далайн аквариумыг үзэж сонирхохын тулд та 40 доллар төлөх хэрэгтэй болно.
Харин дунд сургуудийн сурагчид үнэгүй үзэх эрхтэй юм байна. Тус далайн аквариум нь Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан зуны 31 дэх удаагийн олимпийн наадмын үеэр баригдсан цөөн хэдэн дурсгалт газрын нэг юм.
| Өмнөд Америкийн хамгийн том далайн аквариум Рио Де Жанейро хотод нээгдэнэ | ||
| Үзсэн: 2474 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.