Шууд Chart

Эбола вирусээс урьдчилан сэргийлэх тарилгын туршилт амжилттай болжээ

2017-01-02 09:00:00

Гвиней  улсад  явуулсан  Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх  тарилгын  туршилт 100 хувь  амжилттай  болсон  байна. Энэ тухай  Дэлхийн  эрүүл мэндийн байгууллага Лансет  сэтгүүл дээр хэвлэгдсэн   туршилтын  талаархи судалгааны үр дүнд  үндэслэн мэдээллээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  мэдээгээр  "Ар Ви с ви Зебов"  нэртэй  энэ шинэ  вакциныг Гвиней улсын  6 мянган  хүнд  тарьжээ.  Туршилт судалгааны  хугацаанд  тэднээс хэн нь  ч  Эболагийн халдвар аваагүй  байна.

Үүний зэрэгцээ туршилтад  шинэ  вакцин  хийлгээгүй хүмүүсийг хамруулж, тэднээс 23 нь  энэ хугацаанд Эболагийн халдвар  авчээ.  Шинэ  вакциныг  Канадын  эрүүл мэндийн яамнаас  гаргаж, олон улсын   шинжлэх  ухаан  судалгаа, эм бэлдмэлийн  компани болох "Мерк энд Ко"  компанид үйлдвэрлэх, турших зөвшөөрлийг нь шилжүүлсэн байна.  ДЭМБ-ын мэдээгээр 2014-2015 оны хооронд Баруун Африкд эболагийн халдварын улмаас 11 мянга гаруй хүн амиа алдаж, 20 гаруй мянган хүн вирусын халдвар авчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эбола вирусээс урьдчилан сэргийлэх тарилгын туршилт амжилттай болжээ   
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй