Диана гүнжийн загвар, хэв маягийг харуулсан шинэ үзэсгэлэнг Их Британийн нийслэл Лондон хотод нээхээр бэлтгэл ажлыг нь хангаж байгаа тухай Кенсингтоны ордноос мэдээллээ. Диана бас түүний загварын түүх нэртэй энэ үзэсгэлэнг энэ оны 2 дугаар сард нээхээр төлөвлөж байгаа юм байна. Энэхүү үзэсгэлэнг сонирхогчид Диана гүнжийн загвар, хэв маягийн өөрчлөлттэй танилцаж 1980-аас 1990 оны хооронд түүний өмсч байсан алдартай даашинз, хослолуудыг үзэж, сонирхох боломжтой юм байна.
Олон нийтийн сонирхлыг татах гол үзмэр нь Виктор Эдэлштэйны даашинз байх болов уу гэж шинжээчид тэмдэглэж байгаа юм. Диана гүнж 1985 онд энэ даашинзтайгаа байхдаа Холливудын алдарт жүжигчин Жон Травольттой бүжиглэж байсан юм байна. Энэ үзэсгэлэн бол сүүлийн 10 жилд зөвхөн Дианад зориулагдсан анхны үзэсгэлэн болох юм байна.

Үзэсгэлэнгийн тайлбарлагч Элери Линны ярьж байгаагаар гүнжийн загварын сонголт бүрийг нарийн судалж үзсэн бөгөөд үзэсгэлэнд тавигдсан даашинзууд болон албаны, энгийн хувцаснууд нь Диана Гүнж ордны дүрэм журмыг маш богино хугацаанд сурч авсны илэрхийлэл болно хэмээн ярьж байна. Лондон дахь үзэсгэлэнд тавигдах даашинз хувцаснуудыг дэлхийн өнцөг булан бүрээс хувийн цуглуулагчдаас авчирч байгаа юм байна.








| Диана гүнжийн дурсгалд зориулсан шинэ үзэсгэлэн нээгдэнэ | ||
| Үзсэн: 914 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.