Шууд Chart

Амазон энэ онд өөрийн шинэ дэлгүүрээ нээнэ

2017-01-02 10:00:00

Мэдээллийн технологийн хүчээр хүн төрөлхтөн хүссэнээ бүтээж, ажил амьдралаа хялбаршуулж байгаагийн нэг тод илрэл нь онлайн худалдаа. Тэгвэл энэ салбарт онлайн худалдааны “Их дэлгүүр” гэгдэх “Amazon” компани тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Анх 1994 онд онлайнаар ном борлуулан ажлын гараагаа эхэлж байсан Амазон өнгөрөгч 2015 онд анх биет номын дэлгүүрээ өөрийн төрөлх Сэйтл хотод нээж байсан. Харин энэ удаад тус компани өөрийн анхны биет хүнсний дэлгүүрээ нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь зүгээр ч нэг хүнсний дэлгүүр биш, худалдан авагчид энэхүү дэлгүүрээр үйлчлүүлснийхээ төлөө төлбөрийн ямар нэг процесс хийх шаардлагагүй юм.

Энэ бол Амазоны бас нэг төрлийн технологийн дэвшлийг ашиглан, зохион бүтээсэн шинэ инноваци. Худалдан авагчид энэхүү дэлгүүрээр үйлчлүүлэхийн тулд Амазоны зохион бүтээсэн ухаалаг гар утасны аппликейшныг татаж утсандаа суулгасан бах шаардлагатай. Худалдан авагч дэлгүүрт орохдоо аппликейшнээ асааж, дэлгүүрт уншуулна. Хэрэглэгч дэлгүүрт бараагаа сонгон сагсанд хийх бүрт, систем ажиллаж, худалдан авч буй бүтээгдэхүүний жагсаалтыг утсанд харуулна. Харин тухайн нэг барааг буцаах нөхцөлд, систем илрүүлж, хэрэглэгчийн худалдан авч буй барааны жагсаалтаас хасах жишээтэй. Хэрэглэгч худалдан авалт хийж дуусаад дэлгүүрээс гарахад Амазон таны авсан зүйлсийн жагсаалтыг үнийн дүнтэй нь бодон, гар утсан дээр тань харуулах гэнэ.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч энэ дэлгүүрээр дараа төлбөрт хэлбэрээр үйлчлүүлж байна гэсэн үг юм. Тус компани энэхүү системийг хөгжүүлэхийн тулд сүүлийн 4 жил тасралтгүй ажилласны эцэст энэ оны эхээр уг дэлгүүрээ нээхээр болсон байна. Гэвч, ийм дараа төлбөрт хэлбэрийн дэлгүүр нээх анхны шинэ санаа биш байлаа. Учир нь 2013 онд, Тесла ийм төрлийн дэлгүүр нээсэн хэдий ч амжилтад хүрэлгүй, эцэстээ үүдээ барьж байсан. Сүүлийн хэдэн жилд Амазоны худалдан авагчдын тоо маш хурдацтай өссөн. Тус сүлжээ 150 мянга гаруй ажилтантай, дэлхийн 15 оронд үйл ажиллагаа явуулдаг. АНУ-ын зах зээл дээр гэхэд 200 гаруй сая нэрийн бараа бүтээгдэхүүн өөрийнхөө цахимаар зарж борлуулдаг. Түүнчлэн АНУ-ын “Fortune 500” компанийн жагсаалтын 29 дүгээрт бичигдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Амазон энэ онд өөрийн шинэ дэлгүүрээ нээнэ  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй