Шууд Chart

ОХУ-ын 35 дипломатч АНУ-ыг орхин гарлаа

2017-01-02 13:50:28

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрийн дагуу ОХУ-ын 35 дипломатч болон тэдний гэр бүлийнхэн тус улсыг орхин явсан болохыг Оросын хэвлэлүүд уламжилж байна.

Тодруулбал, Ерөнхийлөгч Обама Оросын дипломатчдыг өнгөрсөн 11 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим халдлага хийсэн гэдэг үндэслэлээр буруутгаж, 72 цагийн дотор Америкаас хөөн гаргах шийдвэр гаргасан юм. Иймд шинэ жилийн баярын өдөр Оросын дипломатчдын суусан онгоц Вашингтоноос Москва руу ниссэн болохыг Оросын Элчин сайдын яамны төлөөлөгч "Итар тасс" агентлагт уламжилсан байна.

Путин Обамагийн энэ шийдвэрийн хариуд ижил арга хэмжээ авахаас татгалзаж, дипломат харилцаанд хариуцлагагүй хандахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ сарын 20-нд АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп тангарагаа өргөж, бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлнэ. Энэ үеэс Орос, Америкийн харилцаа илүү ойртож, сайжирна гэсэн хүлээлт олон улсын шинжээчдийн дунд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын 35 дипломатч АНУ-ыг орхин гарлаа   
Үзсэн: 4191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
eebee bye bye [202.70.42.xxx] 2017-01-03 09:25
obama ch yahav.eebee bye geheer ineed bayr hurjiinaa kk
бб [27.123.214.xxx] 2017-01-02 18:58
Обама Орос гэхээр ухаан алдаж унах дөхдөг,Оросын эсрэг сүүлийн дөрвөн жил их зүйлийг хийснээс заримыг таамаглавал:Украйны байдал,сири лалын орны байдал,онгоц унагаах Олимпид Орсууыг хавчих , их долоогоос хасах,ЭЗ хориг тавих,Дипломатын амь насанд халдах,дипломат харилцаа руугаа ус цацах.,г.м олон зүйлийг санаачлагч ажгуу.
Зочин [103.212.117.xxx] 2017-01-02 18:41
Сэтгэн бодох,алсыг харах,аугаа ухаантан гэж энэдээ,тэдгээр хүмүүс ямар орох оронгүй оочих аягагүй,явах унаагүй биш тэр дороо эх орондоо эсэн мэнд ирсэн нь маш сайн хэрэг,үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр нэг муу хар арьст албанаасаа мултрахын даваан дээр ингэж тэнэгтэж нэр нүүрээ барах гэждээ
эрдэнэ засаг [103.10.22.xxx] 2017-01-02 15:34
манайд путин шиг ерөнхийлөгч ерөнхийлөгчийн засаглал тохирно
од [103.229.123.xxx] 2017-01-02 14:37
Путин гайхалтай хари нэсрэгээр нь америкийн дипломатчдын хүүхдүүдийг кремлийн ёлконд урьсан бөгөөд өөрийхөө иргэдийг тусгай онгоц илгээж авчирсан агуу гүрний агуу удирдагч гэдэг ийм байдаг байна.
Зочин [49.0.205.xxx] 2017-01-02 14:19
obama bye
ivan [43.242.241.xxx] 2017-01-02 14:11
muu yeneg har obama.. delhiig irgenii daind nervuulcheed buulaa da. hogiin gar ve

Бидэнтэй нэгдээрэй