Шууд Chart

ГССҮТ-ийн даргын асуудал шийдэгдлээ

2013-10-31 09:39:17

ГССҮТ-ийн даргын томилгооны асуудлаар өчигдөр эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлын шийдвэр гарч Ц.Энхбаяр даргыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

Шинэ удирдлагаа хууль бус томилгоогоогоор ирсэн гэж үзсэн эмнэлгийн эмч, ажилтнууд есдүгээр сараас эхлэн эсэргүүцэл үзүүлж ажил хаялт зохион байгуулан 182 ажилтан халагдах өргөдлөө өгөөд байсан юм. Багагүй хугацаанд маргаан дагуулж, эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдоход хүргээд байсан асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. Сайдын зөвлөлийн хурлаас ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас нь түдгэлзүүлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргаснаа өчигдөр орой хэвлэлийнхэнд танилцуулсан. Гэхдээ эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр нь даргын албыг үргэлжлүүлэн түр хаших юм.

Ц.Энхбаяр эмчийн асуудлыг шийдэхдээ сайдын зөвлөл ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дунд нууц санал хураалт явуулсан. Учир нь зөвлөл үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэхдээ, хэсэг бүлэг хүмүүсийн явуулга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байж болзошгүй гэж үзээд ийм арга хэмжээ авсан юм. Харин санал хураалтын эцсийн дүн энэ нь хэн нэгний зохион байгуулалттай ажил биш  үнэхээр томилгоог цуцлах шаардлага байгааг харуулжээ. Учир нь Ц.Энхбаяр эмчийг ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргахдаа сайдын зөвлөл 250 гаруй эмч ажилтны нууц санал хураалтын дүнг  голчлон харгалзаж үзсэн байна. 

Нийтэлсэн: Б.Баярт

ГССҮТ-ийн даргын асуудал шийдэгдлээ   
Үзсэн: 1567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй