Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ импийчментээс хойш анх удаа олон нийтийн өмнө ил гарч, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгчийн ордноо сэтгүүлчдийг хүлээн авч уулзах үеэрээ өөрийнх нь нэр холбогдоод байгаа авлига, хээл хахуулийн хэрэгтэй огт хамааралгүй болохоо дахин нотлон хэлсэн байна.
Мөн прокурорынхны түүнд тулгаж байгаа хэргүүдийг ч бүгдийг нь үгүйсгэжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчтэй 40 гаруй жил нөхөрлөж байгаа Чой Сун Сылд улсын нууцын зэрэглэлтэй материалыг дамжуулсан, мөн түүний байгуулсан санд хандив өргөхийг томоохон бизнес эрхлэгчдээс шаардсан гэж прокурорынхон Пак Гын Хэг буруутгаж байгаа юм.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Пакийн бүрэн эрх, үүргийг түр түдгэлзүүлээд байгаа бөгөөд огцруулах эсэхийг Үндсэн хуулийн шүүх шийдэх юм. Шүүхийн шийдвэр ойрын хугацаанд гарна гэсэн хүлээлт байгаа. Энэ зуур хэргийн гол эзэн болон Чой Сун Сылийн охин Чун Ёо Раг Дани улсад байхад нь өнөөдөр баривчилсан тухай мэдээ ирж байна.
| Пак Гын Хэ өөрийгөө авлигын хэрэгт буруугүй гэлээ | ||
| Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.