Индонезид гатлага онгоц шатсаны улмаас 23 хүн амь насаа алдаж, 17 хүн сураггүй болсон байна. Ням гарагийн өглөө нийслэл Жакартагаас 50 км-ийн зайд орших Тидун арал руу хүн тээвэрлэж явсан уг гатлага онгоцонд 230 зорчигч явсан байна. Тэднээс 194 нь эсэн мэнд аврагдаж, 9 нь эмнэлэгт хүргэгджээ.
Гэрч нарын ярьж байгаагаар гатлага онгоц хөдөлснөөс хойш ердөө хэдхэн минутын дараа зорчигчдын явсан кабинд гэнэт өтгөн утаа орж ирсэн бөгөөд хүмүүс шуугилдаж, эмх замбараагүй байдал үүсгэн, аврах хантаазыг булаалдаж нэг нэгнийгээ бэртээсэн байна. Цагдаа нар галын шалтгааныг хөдөлгүүрийн богино холбоосноос болсон байж магадгүй гэж таамаглаж байгаа ч эцсийн дүгнэлттийг гаргах болоогүй байна.
Учир нь шатсан онгоцыг Жакартад хүргэж ирсний дараагаар шинжээчид хэргийн газар ажиллах юм байна. Ийм төрлийн гатлага онгоц нь Индонезийн хувьд нэн хэрэгцээтэй, чухал тээврийн хэрэгсэл юм. Учир нь тус улсад усаар зааглагдсан 13.000 гаруй арал бий. Эдгээр аралд хүргэх гол тээврийн хэрэгсэл болох гатлага онгоцуудын аюулгүй байдал бүрэн хангагдаагүйгээс үүдсэн осол элбэг тохиолддогийг ч орон нутгийн хэвлэлүүд энэ зуур сануулж байна.
Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Бали арлын ойролцоо жуулчдыг тээвэрлэж явсан хөлөг онгоцны хөдөлгүүр дэлбэрч, хоёр зорчигч амь насаа алдаж байжээ.
| Индонезид гатлага онгоц шатаж, 23 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.