Шууд Chart

Тамхины үйлдвэрүүдээ хаана

2013-10-31 09:40:18

Японы тамхи үйлдвэрлэгч “Japan Tobacco” компани 1,6 мянган ажлын байр цомхотгож, дөрвөн үйлдвэр хаахаар төлөвлөөд байна. Үүнийг тус компани дотоодын зах зээлд тамхины борлуулалт буурсантай холбон тайлбарлаж байна.
 
Японд энэ оны байдлаар насанд хүрэгчдийн 21 хувь нь тамхинаас татгалзаад байгаа аж.  Мөн тус улс ирэх оны 4 сараас тамхины худалдааны татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ.   Энэ нь мөн л тамхины борлуулалтад сөргөөр нөлөөлнө гэж “Japan Tobacco” компани үзэж байна.
 
Компанийн мэдэлд тамхи үйлдвэрлэлээрээ томоохонд тооцогддог "Winston", "Camel" зэрэг үйлдвэрүүд багтдаг юм.
 

    

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Тамхины үйлдвэрүүдээ хаана   
Үзсэн: 1708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй