![](/uploads/201701/news/thumb/c8172da7f3ceb8dfa461b54795b0f47d_x3.jpg)
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийн нэг жилийн хүүгийн хэмжээг 15.0 хувиас доошгүй байхаар шинэчлэн тогтоожээ.
Дээрх тогтоол хэрэгжсэнээр Нийгмийн даатгалын санд нэг жилд 51.9 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого орж байсан бол 87.8 тэрбум төгрөг болж, нэг жилийн хадгаламжийн хүүгээс орох орлого 35.7 тэрбум төгрөгөөр буюу 61.1 хувиар нэмэгдэх юм байна.
Банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тогтоолоо | ||
Үзсэн: 1603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.