Туркийн Цагдаагийн газар шинэ онд шилжих шөнө Станбул хотын шөнийн клубт болсон халдлагатай холбогдуулж 8 хүнийг саатуулсан тухай эрх баригчид нь мэдээлсэн байна. Туркийн цагдаа нар уг халдлагыг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах явцад түүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авчээ. Сэжигтэн этгээдийн хурууны хээг тогтоож, түүний хэн болохыг таниулах ажлыг өрнүүлж байгаагаа Туркийн хууль хяналтынхан мэдэгджээ.
Хэрэг гарсан шөнө гэмт этгээд клуб руу орох замдаа хүмүүс рүү гал нээж, дараа нь клуб руу нэвтэрсэн дүр зураг хяналтын камерт бичигджээ. Мөн зэвсэгт этгээд хар хувцастай, гартаа ямар нэг юм барьсан байдалтайгаар камерт бичигдсэн байна. Тэрхүү этгээд 39 хүний аминд хүрч, 70 гаруй хүнийг шархдуулсан юм.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хохирогчдын бараг тал хувь нь Канад, Саудын Араб зэрэг олон орны иргэд байжээ. Өчигдөр Туркийн Засгийн газрын дэд сайд энэ халдлага бол Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг Турк улс цэргийн ажиллагаа явуулахыг сануулсан алхам болсон гэж үзэж байна.
Энэ хооронд "Исламын улс" бүлэглэл Станбулд болсон уг халдлагыг үйлдсэн гэдгээ цахим сүлжээгээр дамжуулж мэдэгджээ. Уг мэдэгдэлд "Исламын улс" бүлэглэл толгойлогч Абу Бакир Аль Багдадигийн тушаалаар энэ халдлагыг үйлдсэн, Турк улс манай бүлэглэлийн эсрэг тэмцлийг дэмжиж байгаагийн хариуд бид энэ халдлагыг үйлдсэн гэж бичсэн байна.
| Станбулын халдлагатай холбогдуулж 8 хүнийг саатуулжээ | ||
| Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.