Шууд Chart

БНХАУ Шри-Ланкийн боомтыг 99 жил эзэмшинэ

2017-01-03 11:12:43

Шри-Ланк улсын Засгийн газар бараг нэг зууны турш улсынх нь боомтыг ашиглахыг Хятадын компанид зөвшөөрөх тухай гэрээг Бээжинтэй байгуулахаар бэлтгэж байна. Шри-Ланкийн өмнөд бүсийн "Хамбантота" боомтыг Хятадын 1.4 тэрбум америк долларын зээлээр бүтээн босгож байгаа юм байна.

Уг боомт нь ашиглалтад орсноор Өмнөд Азийн хамгийн том боомтуудын нэг болох юм. Шри-Ланкийн Засгийн газар болон Хятадын компани хооронд байгуулахаар болсон гэрээний албан бус хуулбарт тусгаснаар бол Хятадын компани уг боомтын хувьцааны 80 хувийг эзэмших юм байна. Мөн гэрээг баталснаар Хятадын компани уг боомтыг 99 жил ашиглах эрхтэй болох аж. Түүнчлэн Хятадын тал энэ боомтын аюулгүй байдлыг бие дааж хангахаар гэрээнд тусгажээ.

Хоёр тал эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой уг боомтыг эзэмших тухай гэрээг энэ сард батлахаар төлөвлөж байна. Гэхдээ Шри-Ланкийн Засгийн газрын зарим гишүүн Хятад улс боомтын аюулгүй байдлыг хангах нэрийдлээр боомтод тэнгисийн цэргийн хөлөг онгоц болон шумбагч онгоцуудаа оруулах тухай заалтыг гэрээнд тусгах вий гэж болгоомжилж буй юм байна.

Арлын улс Шри-Ланк нь Энэтхэгийн далайд стратегийн чухал усан зам дагуу оршдог юм. Хятадын энэ алхам нь Шри-Ланк улсад нөлөөгөө нэмэгдүүлэх замаар Энэтхэгийн далайд далай тэнгисийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилготой байхыг үгүйсгэхгүй гэсэн үүднээс Шри-Ланкийн хөрш орнууд ялангуяа Энэтхэг улс тандалт судалгаа, тагнуулын үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх төлөвтэй байгааг шинжээчид онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Шри-Ланкийн боомтыг 99 жил эзэмшинэ   
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй