Шууд Chart

Өмнөд Солонгос сэжигтэн Чой Сун Силийн охиныг шилжүүлж авах хүсэлт тавьжээ

2017-01-03 11:20:43

Өмнөд Солонгосын Хууль зүйн яам Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн эртний найз Чой Сун Силийн охиныг шилжүүлж авах хүсэлтээ Данийн талд өчигдөр тавьсан байна. Данийн цагдаагийн газар Чой Сун Силийн охиныг улс оронд нь хууль бусаар орогнож байсан үндэслэлээр өнгөрсөн ням гарагт баривчлан саатуулсан тухай Өмнөд Солонгосын цагдаагийн газар мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын нэгэн прокурор Сун Силийн охиныг баривчлах зөвшөөрөл авч, түүний нэрийг эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтнүүдийн жагсаалтад оруулах тухай хүсэлтээ "Интерпол"-д гаргаад байсан юм. Уг прокурор Сун Силийн охиныг гадны улс руу гарах эрх олгосон гэж Сөүлийн нэгэн их сургуулийг сэжиглэж буй юм байна.

Сун Сил охины хамт "Самсунг Электроникс" компаниас 2.7 сая америк доллар авдаг компаниа Герман улсад байгуулсан юм байна. Энэ компанийнхаа санхүүжилтийг морь худалдан авахад ашигладаг байсан гэж Сөүлийн прокурор мөн сэжиглэж байна. Одоогоор Данийн тал Өмнөд Солонгосын сэжигтнийг шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг судалж буй юм байна. Өмнөд Солонгосын улс төрд дуулиант хэрэг мандуулсан Чой Сун Сил гэгч нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй найз нөхрийн харилцаагаа ашиглан, төрийн үйл хэрэгт нөлөөлсөн, Ерөнхийлөгчтэй үгсэн хуйвалдах замаар байгууллагуудаас хөрөнгө мөнгө завшсан зэрэг олон үндэслэлээр буруутгагдан, шалгагдаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгос сэжигтэн Чой Сун Силийн охиныг шилжүүлж авах хүсэлт тавьжээ   
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй