Шууд Chart

Бразилийн хорих ангиас оргосон хоригдлын тоо тодорхойгүй байна

2017-01-03 15:01:22

Бразилийн эрх баригчдын мэдээлж байгаагаар тус улсын хойд бүсийн Амазонас мужийн нэгэн хорих газарт бослого гарсны улмаас 60 гаруй хоригдол амь үрэгдсэн байна. Бразилийн олон нийтийн аюулгүй байдлын албаны даргын мэдэгдсэнээр энэ нь Бразилийн түүхэн дэх хорих газарт болсон хамгийн том бослого үймээнд тооцогдож буй юм байна.

Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө болсон энэ бослогын үеэр хэдэн хоригдол оргон зайлсан нь одоогоор тодорхойгүй байна. Бразилийн гэмт хэргийн хамгийн том хоёр бүлэглэл өнгөрсөн оноос улсынхаа хэд хэдэн хорих газарт хяналтаа тогтоохын төлөө тэмцэл хийж эхэлжээ. Амазонас мужийн эрх баригчид энэ бослогын ард тэдгээр гэмт хэргийн бүлэглэл байгаа гэж сэжиглэж байна.

Мужийн захиргаа хорих газраас гэмт хэрэг үйлдсэн олон жилийн ялтай хоригдлууд оргосон учир ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг зөвлөж, анхааруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилийн хорих ангиас оргосон хоригдлын тоо тодорхойгүй байна   
Үзсэн: 2004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй