ОХУ-ын тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц Манила хотын өмнөд боомтод сайн санааны үүднээс зочлон очиж, зангуугаа буулгасан байна. Энэ нь Москватай цэрэг армийн хүчтэй харилцаатай байхыг зорьж байгаа Филиппиний Ерөнхийлөгч Родриге Дутертегийн эхний бүрэн эрхийн хугацаанд Оросын тэнгисийн хөлгүүд очсон анхны тохиолдол болж буй юм байна.
ОХУ-ын шумбагч эсэргүүцэгч Адмирал Трибуц, нефть тээвэрлэгч Борис Бутома хөлөг онгоцуудыг Филиппиний тэнгис цэргийнхэн Манилагийн өмнөд боомтод таатайгаар хүлээн авчээ. Филиппиний Батлан хамгаалахын сайд Дельфин Лорензана, ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатоли Антонов нар хоёр орны батлан хамгаалах болон зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх чиглэлд ажиллах ажлын хэсгийг хуралдуулахаар тохирсноос бараг сарын дараа ОХУ-ын хөлөг онгоцууд Манилагийн боомтод зочилж, очиж байна.
Мөн хоёр сайд Засгийн газар хооронд яригдаж байгаа Орос, Филиппиний Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээний заалтуудыг эцэслэн тохирохоор санал нэгдсэн юм. Энэ гэрээг Филиппиний Ерөнхийлөгч Родриге Дутертегийн ирэх дөрөвдүгээр сард ОХУ-д хийх айлчлалын үеэр батлах болов уу гэсэн таамаг байна.

| ОХУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Филиппинд очив | ||
| Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.