Шууд Chart

БНХАУ-ын том хотуудад агаарын бохирдол аюултай түвшинд байна

2017-01-03 15:16:50

Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин болон хойд бүсийн бусад хотуудад агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, өтгөн утаан хөшиг татсан учир хотуудын удирдлага олон арван нислэг цуцалж, хурдны замуудыг түр хугацаагаар хаасан байна.

Бээжин хотын Байгаль орчин хамгаалах товчоо ойрын гурав хоногт агаарын бохирдлын түвшнийг аюултай буюу улбар шар түвшинд хүргэн нэмэгдүүлжээ. Улбар шар түвшин нь агаарын бохирдлын аюултай дөрвөн түвшний гуравдугаарт нь ордог. Хятад улс агаарын бохирдол нэмэгдсэнтэй холбогдуулж, аюултай дөрвөн түвшин тогтоогоод багагүй хугацаа өнгөрч байна.

Өнгөрсөн ням гарагт Хятадын 25 хотод агаарын бохирдлын хамгийн аюултай буюу улаан түвшнийг зарлаж, улмаар үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, сургуулиудыг хааж, барилгын ажлыг ч мөн зогсоосон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын том хотуудад агаарын бохирдол аюултай түвшинд байна   
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй