АНУ-ын Нью-Йорк хотын метроны шинэ шугамын нээлт болж, зорчигчдод үйлчилж эхэллээ. Манхэттен дүүргийн хоёрдугаар өргөн чөлөөний энэ шугамын төслийг анх 1970-аад оны үед тухайн үеийн захиргаанд танилцуулж байсан түүхтэй юм байна. Гэвч түүнээс хойш олон дахин хойшлогдсоор иржээ.
Харин 2007 онд хотын захиргааныхан урт хугацааны яриа хэлэлцээ хийсний үр дүнд шинэ шугамыг барих ажил эхэлжээ. Түүнээс хойш нийтийн тээврийг удирдах газар, үйлдвэрчний эвлэлийнхэн төслийг хүлээлгэн өгөх хугацааг хэд хэдэн удаа хойшлуулж, зардлыг нь ч өсгөж иржээ. Үүнээс болж метроны шинэ шугамын эхний хэсгийнх нь өртөг л гэхэд тэрбум америк доллараас давжээ.
Харин нийт 8.5 майлийн урттай шугамын өртөг 4.5 тэрбум америк доллар болсон байна. Гэтэл дэлхийд хамгийн алдартай өндөр барилгуудын нэг болох "One World Trade" цамхаг 3.9 тэрбум ам.долларын өртгөөр босч байсан юм. Гэхдээ метроны шинэ шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 1.3 сая хүн үйлчлүүлдэг 4-6 дугаар цувааны ачааллыг бууруулах боломжтой болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.
Харин Нью-Йоркийн метронд өдөрт үйлчлүүлэх зорчигчийн тоо 200 мянгаар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Гэсэн ч ийм өндөр өртгөөр шинэ шугам барих шаардлагатай байсан эсэх тухай маргаан өрнөсөөр байна.
| Нью-Йорк хотын метроны шинэ шугамыг нээжээ | ||
| Үзсэн: 1636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.