Шууд Chart

Бензин, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсав

2017-01-03 16:55:21

Мексикт бензин, шатахууны үнэ эрс өссөнийг олон нийт эсэргүүцэн жагсаал цуглаан хийж байна. Өчигдөр нийт 11 бүс нутгийн 15 замыг жагсагчид  хааж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Гэхдээ эсэргүүцлийн энэ ажиллагаа тайван болж байсан байна. Тус улсад бензин шатахууны үнэ 20 хувиар өссөн байна. Харин эсэргүүцэгчид Засгийн газрыг бүх ачааллыг эцсийн хэрэглэгчдэд л үүрүүлж байна гэж буруушааж байна.

Мөн тэд татвар бууруулах тал дээр ямар ч арга хэмжээ авахыг хүсэхгүй байна гэж Засгийн газрыг буруутгаж байна. Мексикийн бизнес эрхлэгчид   шатахуун бензины үнэ өссөнд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлцгээж байна. 

Энэ нь жирийн өрхүүдийн амьдралд хүндээр тусна гэдгийг ч анхааруулж байна. Бензин шатахууны үнэ өсөх болсон нь Мексикийн үндэсний мөнгөн тэмдэгтийн Америк доллартай харьцах ханш хэт суларснаас үүдэлтэйг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Өнгөрсөн 2016 онд песогийн ханш 20 гаруй хувиар суларсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бензин, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсав   
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй