Шууд Chart

Чилид дэгдсэн ойн түймрээс болж олон арван байшин шатжээ

2017-01-03 17:02:11

Чилийн "Вальпараисо" боомт хотын ойролцоо дэгдсэн ойн түймэр газар авснаас болж олон арван байшин шатаад байна. Түймэр Плауа Анча толгодоос  эхэлж гарсан байна. Орон нутгийн телевизээр ойн түймэрт шатсан байшингууд, оршин суугчдын бичлэгийг шууд дамжуулан үзүүлж байна.

Орон нутгийн эрх баригчид түймэр хурдацтай тархаж, хяналтад авах боломжгүй байгаа тул 200 гаруй оршин суугчид нүүн шилжихийг тушаасан байна.   Гал сөнөөгчид, цэргийн албан хаагчид болоод хөдөө аж ахуйн салбарынхан гээд бүгд л түймрийг унтраахаар ажиллаж байна.  

Гэвч цаг агаар хэт халуун, хуурайшилт ихтэй, цагт 30 км-ийн хурдтай салхитай байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байгаа юм байна. Мөн   түймэр дэгдсэн бүс гуу, жалга ихтэй, зам нь хэт нарийн учраас түймрийг унтраахад хүндрэл гарч байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чилид дэгдсэн ойн түймрээс болж олон арван байшин шатжээ   
Үзсэн: 1857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй