Шууд Chart

Истанбулын халдлагад Киргизийн иргэн холбоотой гэсэн мэдээллийг эрс няцаажээ

2017-01-04 10:39:59

Киргизийн эрх баригчид Туркийн Истанбул  хотын шөнийн  клубт  гарсан халдлагад тус улсын  иргэн холбоотой хэмээн сэжиглэж байгааг эрс няцаасан байна. Олон нийтийн  сүлжээгээр  сэжигтнийх хэмээсэн  Киргизийн  паспортын  зураг  тархаад  байгаагийн дээр  хэвлэл мэдээллийн  зарим хэрэгсэл  энэ  паспортын  эзэн Истанбулын шөнийн клубт халдлага үйлдсэн мэтээр  мэдээлж  байна.

Үүнтэй холбоотойгоор Киргизийн эрх баригчид тэрхүү  паспортын эзнээс мэдүүлэг  авч  Турк дэх  халдлагад  холбоогүйг нь  тогтоосноо мэдэгджээ.  Туркийн  цагдаагийнхан  өнгөрсөн  даваа гарагт   сэжигтний  зургийг  нийтэд  дэлгэсэн. Гэвч түүнийг  эрэн сурвалжлах  ажиллагааныхаа талаар ямар ч мэдээлэл өгөөгүй аж. Туркийн цагдаагийнхний тараасан зурган дээрхи сэжигтний  царай,  олон нийтийн сүлжээгээр  тархаад байгаа паспортын эзнийхтэй ойролцоо байгаа юм.  Гэхдээ  Киргикийн  үндэсний Аюулгүй байдлын албаны төлөөлөгч Рахат Сулейманов  паспортын эзэн Истанбулын халдлагад  ямар ч  холбоогүйг  баталсан байна.

Мөн  олон нийтийн  сүлжээгээр  зураг нь тараад байгаа паспортын эзнээс  Киргизийн тусгайгийнхан төдийгүй Туркийн  аюулгүй байдлын албаныхан  мэдүүлэг  авсныг  тэрээр   мэдээллээ. Киргизийн  иргэний  бүртгэлийн  газрынхан  мөн  түүний  талаарх  мэдээлэл  олон нийтийн сүлжээ,  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан даруйд нэмэлт  мэдээлэл  цуглуулж  эхэлсэн аж. Мөн  тэрээр  Конья  хотын  төвд  эхнэр,  2  хүүхдийнхээ  хамтаар  байр  хөлслөн  амьдардаг байсан.  Үүнтэй зэрэгцэн  Туркийн  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд   хэргийн сэжигтэн  Дундад Азиас гаралтай бөгөөд тэднийг нь  цагдаагийнхан  баривчилсан  гэж мэдээлж  байна.  

Истанбулын  шөнийн  клубт болсон  халдлагын талаарх илүү  тодорхой мэдээллүүд  дэлгэгдэх  тусам  энэ  хэргийг  үйлдсэн этгээд нь  Франц,  Германд  халдлага  үйлдсэн  этгээдүүдтэй харьцуулахад байлдааны  бэлтгэл  сургуулилт хийсэн   болох нь  батлагдаж  байна  хэмээн  хэвлэлүүд  мөн  тэмдэглэж  байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Истанбулын халдлагад Киргизийн иргэн холбоотой гэсэн мэдээллийг эрс няцаажээ  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй