Шууд Chart

Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа шийдвэрлэх шатандаа оржээ

2017-01-04 10:54:34

Иракийн Мосул хотыг чөлөөлөх  ажиллагаа  шийдвэрлэх  2 дугаар шатандаа  ороод  байгаа юм байна.  Тодруулбал,  Иракийн  армийн  цэрэг дайчид   тус хот руу хэдийн  орж  хороолол тус бүрээр нь  чөлөөлөхөөр байлдаж байгаа тухай олон улсын хэвлэлүүд  мэдээлж  байна.  Исламын  улс бүлэглэлийнхний  хяналтаа  тогтоосон  энэ  хотыг  чөлөөлөх  ажиллагаа өнгөрсөн  оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн юм.  Иракийн  засгийн газрын цэргүүдэд   АНУ  тэргүүтэй  олон улсын  эвслийнхэн   агаарын дэмжлэг  үзүүлж  байгаа.

Түүнчлэн  энэ тулаанд  шийтийн зэвсэгт бүлэглэлийнхэн,  Курдын  Пешмерга  бүлгийнхэн  ч оролцож  байна.   Иракийн  2 дахь томоохон  хот болох Мосул  нь  сүүлийн  2  жилийн туршид  "Исламын улс" бүлэглэлийнхний  хяналтад  байгаа юм.  Тус хотыг  жихадуудын Ирак  дахь   нийслэл  ч   гэж нэрийдэх  болсон.  Өнгөрсөн  бямба гарагт Иракийн  армийн цэргүүд  тус хотын  хойд  хэсэг  дэх  хэд хэдэн  хорооллыг хяналтдаа  оруулж  авсан юм.  Харин  баруун  хэсэг нь  буюу  Тигр  мөрний  нөгөө  эрэг нь  жихадуудын  бүрэн  мэдэлд  байсаар  байна.

Мосул руу  дайрах  2  дахь шатны  ажиллагаа  эхэлсэн даруйд  өдөрт  тус хотыг  орхин   дүрвэгсдийн  тоо  50 хувиар нэмэгдсэн  байна.  Сүүлийн 5 өдрийн байдлаар л гэхэд  нийт 13 мянган  хүн орон гэрээ  орхин  дүрвээд  байгааг  НҮБ ын   Ерөнхий  нарийн бичгийн даргын   албан  ёсны  төлөөлөгч  Стефан  Дюжаррик  мэдэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа шийдвэрлэх шатандаа оржээ  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй