АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампын анхны хэвлэлийн бага хурал ирэх 11-ны өдөр болно. Энэ тухай шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн туслах Келлиэнн Конуэй "Си эн эн"-д мэдээлснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Дональд Трамп өнгөрсөн оны 11 дүгээр сарын 8-нд АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсныхаа дараа 12 дугаар сард хэвлэлийн бага хурал хийлгэнэ гэж мэдэгдэж байсан.
Гэвч хугацааг нь хойшлуулсныг түүний төлөөлөгчид мэдэгдсэн. Харин Конэуй хуульчид болоод албаныхан Трампын багийнхнийг бэлэн гэж үзэх юм бол нэгдүгээр сарын 11-нд хэвлэлийн бага хурал хийлгэх товоо өөрчлөхгүй хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч нь бүх нийтийн сонгуулиас хэдхэн хоногийн дараа хэвлэлийн бага хурал уламжлал бараг тогтсон гэхэд болно.
Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд хүндэтгэл үзүүлж байгаагийнх нь илэрхийлэл болдогыг ч Си Эн Эн онцолж байна. Гэвч Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хэвлэл мэдээллийнхэнтэй олон нийтийн Твиттер сүлжээ болон мужуудад хийж байгаа уулзалтууд дээрхи мэдэгдлээрээ л харьцах болсныг ч тэмдэглэж байна.
| Дональд Трампын анхны хэвлэлийн бага хурал ирэх долоо хоногт болно | ||
| Үзсэн: 802 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.