Туркийн парламент улс орон даяар зарласан онц байдлын хугацааг дахин 3 сараар сунгахаар шийдвэрлэлээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 15 наас 16-нд шилжих шөнө тус улсад цэргийнхэн төрийн эргэлт хийхийг оролдсон. Үүнтэй холбоотойгоор долоодугаар сарын 21-нээс эхлэн улс орон даяар онц байдал зарласан юм. Түүнээс хойш 10 дугаар сарын 11-нд онц байдлын дэглэмийн хугацааг дахин 3 сараар сунгаад байсан юм. Энэ хугацаа нь ирэх 19-ны өдөр дуусах байсан учир дахин сунгалт хийгээд байна.
Туркэд өнгөрсөн онд гарсан бүтэлгүй төрийн эргэлтийг зэвсэгт хүчний цэрэг офицерүүд зохион байгуулсан юм. Үүнээс болж Истанбул, Анкара хотод зэвсэгт мөргөлдөөн гарч нийт 246 хүн амиа алдаж 2 мянга орчин хүн гэмтэж шархадсан юм. Туркийн эрх баригчид төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг АНУ-д амьдардаг Фетуллах Гюлен болон түүнийг дэмжигчид зохион байгуулж, санхүүжүүлж, үйлдсэн хэмээн үздэг юм.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын эрх баригчдаас Гюленийг саатуулж шилжүүлэн өгөхийг шаардсаар байгаа юм. Цэргийнхний эргэлт хийх гэсэн оролдлогын дараагаар энэ хэрэгт сэжиглэн нийт 32 мянган хүнийг саатуулан баривчлаад байгаа юм. Онц байдлын дэглэм нь сэжигтнийг баривчлах журмыг хялбарчилж өгдөг байна.
| Туркэд онц байдлын хугацааг дахин 3 сараар сунгалаа | ||
| Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.