АНУ ын Конгрессын гишүүд өчигдөр тангараг өргөлөө. Энэ удаад Конгрессыг олон үндэстнүүд бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Тодруулбал, конгрессын дээд доод танхимд нийт 49 афроамерик гишүүнтэй болсны зэрэгцээ 38 нь испани хэлтнүүд байгаа юм байна. Үүний зэрэгцээ Америкийн Конгресст Ази гаралтай 15 улс төрч сонгогдоод байна.
Тэдгээрийн нэг бол Калифорни мужаас сонгогдсон гишүүн Ами Беры нь Энэтхэг гаралтай байх жишээтэй. Түүнээс гадна Энэтхэг гаралтай өөр 3 гишүүн Конгрессын доод танхимд суухаар боллоо. Мөн Сенатын гишүүнээр сонгогдоод байгаа Камала Харрис нь Ямайк гаралтай ч ээж нь Энэтхэг юм байна. Үүний зэрэгцээ Сенатад сонгогдсон өнгөт арьст эмэгтэйчүүдийн тоо өмнөхөөсөө 4 дахин нэмэгдсэн байна. Мөн Сенатын гишүүнээр нийт 21 эмэгтэй сонгогдсон нь хамгийн өндөр тоо болж байгааг Америкийн хэвлэлүүд онцолж байна.
Конгрессын доод танхимын гишүүдийн хамтаар Сенатад шинээр сонгогдсон 34 гишүүн өчигдөр мөн тангараг өргөсөн юм. Америкийн дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Сенатын эхний хуралдааныг удирдсан бөгөөд тэрээр тангараг өргөх ёслолын үеэр сельфи хийсэн нь Америкийн хэвлэлүүдээр ихээхэн онцлогдож байна. Сенатын танхимын эхний хуралдаан дээр Вайоминг мужаас парламентын дээд танхимын гишүүнээр сонгогдсон Майкл Энзи Америкийгн одоогийн төрийн тэргүүн Барак Обамагийн санаачлан батлуулсан эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хүчингүй болгох тогтоолын төслийг өргөн барьсан байна. Энд ирэх 27 гэхэд энэ хуулийг хүчингүй болгох Конгрессын дээд доод танхимын гишүүдэд хандсан уриалга ч багтсан байгаа юм.
| АНУ-ын конгрессын гишүүд тангарагаа өргөлөө | ||
| Үзсэн: 1617 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.