"Шувууны олон улсын өдөр"-ийг 1906 оноос хойш дэлхийн зарим улс оронд жил бүр тэмдэглэж иржээ. Гол зорилго нь шувууны нэр төрөл, тоо толгойг хамгаалахад оршдог бөгөөд дайны жилүүдээс бусад үед улс орон бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Тухайлбал, энэ өдөр хот, суурин газар болон ой, шугуй, тал газар шувууны хиймэл үүрийг байрлуулдаг аж. Дэлхийн түүхэнд шувуутай харгис хэрцгий хандаж байсан түүх цөөнгүй байдаг. Тухайлбал, 1860-1890 оны хооронд АНУ-ын Висконсин мужид тагтааг хүнсэнд хэрэглэх болсноор энэ амьтан бараг устаж болсон түүхтэй.
Харин манай улсын хувьд шувууны өдрийг дөрөв, тавдугаар сард тэмдэглэж ирсэн байдаг. Ингэхдээ шувууны амьдрах орчныг хамгаалах, шувуудын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.

| Дэлхийн зарим оронд өнөөдөр "Шувууны өдөр" тохиож байна | ||
| Үзсэн: 1485 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.