Шууд Chart

БНХАУ-ын ачааны галт тэрэг шинэ торгоны замаар Лондон руу хөдөллөө

2017-01-05 13:57:30

БНХАУ-ын Засгийн газраас дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд хийгдсэн хамгийн том ажлын нэг нь шинэ торгоны зам. Шинэ торгоны замын маршрутын урт нь дэлхийн хамгийн урт төмөр зам буюу нийт 13 мянган км зам юм. БНХАУ-ын Засгийн газар энэхүү шинэ торгоны замаар Лондон хот хүрэх анхны ачааны галт тэргээ энэ долоо хоногийн эхээр замд нь гаргалаа.

Лондон хот хүрэх ачааны галт тэрэг нь Хятадын Зэжянг мужийн Ийву хэмээх төмөр замын буудлаас гарч, Казакстан, ОХУ, Беларус, Польш, Герман, Белги болон Франц зэрэг нийт долоон улсыг хоёр долоо хоног, хагасын хугацаанд туулж Лондон хотын төвд ойролцоогоор 18 өдрийн дараа хүрэх юм.

Хятадын "Шинхуа" агентлагийн мэдээлж байгаагаар Лондон хот нь шинэ торгоны замын төсөлд хамрагдаж байгаа Европын 15 дахь хот болж байгаа юм. Зүүнийг Европтой холбож байгаа эртний худалдааны замыг сэргээснээр холын зайн тээврийн галт тэргээр ачаа зөөх нь онгоцоор зөөхөөс хямд бөгөөд  усан тээврээс ч хурдан болж байгаа юм. БНХАУ-ын удирдагч Си Зиньпин “Хятадыг Европ, Ази, Ойрхи Дорнодтой эдийн засгийн чухал харилцааг сайжруулахад түлхэц болно” хэмээн найдаж байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын ачааны галт тэрэг шинэ торгоны замаар Лондон руу хөдөллөө   
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй