Хятадын хэд хэдэн бүс нутагт агаарын бохирдол хэт нэмэгдсэнтэй холбоотойгоор аюулын улаан түвшнийг зарлаад байна. Тодруулбал, Бээжин хотоос гадна Тяньжин, Хэнань мужийн зарим хэсэг, Хэбэй, Шаньдун, Анхой мужид аюулын хамгийн өндөр түвшнийг зарлажээ.
Эдгээр хот, мужид хэт их утаанаас болж үзэгдэх орчин 50 метрээр хязгаарлагдаж байна. Аюулын улаан түвшнийг өчигдөр өглөөний 8 цагаас, маргааш өглөөний 8 цаг хүртэл зарлаж буй юм байна.
Хятадын Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө өглөө мэдэгдэхдээ аюулын түвшнийг ийнхүү өндөрсгөсөн мужуудад Шаньси, Цзянсу багтаж байна. Энд үзэгдэх орчин мөн л хязгаарлагдаж, 200 метрт хүрчихээд байгаа юм байна.

| БНХАУ аюулын улаан дохио асаалаа | ||
| Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.