Шууд Chart

Хөдөлгөөн ихтэй авто замын ойр амьдрах нь сэтгэцийн өвчин тусахад нөлөөлдөг

2017-01-05 14:15:44

Хөл хөдөлгөөн ихтэй төв замуудын ойролцоо оршин суудаг иргэдийн хувьд сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэл өндөр байдгийг олон улсын эрдэмтэд судалгаагаар баталсан байна. Тухайлбал, Канадад сүүлийн 11 жилийн турш хоёр сая хүний дунд явуулсан судалгаагаар агаарын бохирдол болон чанга дуу чимээ нь хүний сэтгэцэд өөрчлөлт оруулдаг гэсэн дүгнэлт гарсан байна.

Энэ хугацаанд судалгаа явуулсан Онтарио хотод сэтгэцийн өвчлөлийн 243.611 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвчлөлд өртөх гол эрсдэл нь авто замтай ойр амьдарснаас болсон гэдгийг тогтоожээ. Энэ судалгаанд дурдсанаар хэрвээ та хөл хөдөлгөөн ихтэй авто замаас 50 метрийн зайд амьдардаг бол таны сэтгэцийн өвчин тусах магадлал 7 хувь, 50-100 метрийн зайд амьдардаг бол 4 хувь, 101-200 метрийн зайд бол 2 хувийн магадлалтай байх нь.

Гэхдээ сэтгэцийн өвчинд дан ганц авто машины дуу чимээ нөлөөлөхгүй гэдгийг энд сануулж байгаа юм. Өнөөдөр дэлхий дээр 50 сая хүн сэтгэцийн олдмол өвчтэй бөгөөд тэд ихэнхдээ ой санамж, сэтгэн бодох чадвараа алдаж байгаа цаад шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөдөлгөөн ихтэй авто замын ойр амьдрах нь сэтгэцийн өвчин тусахад нөлөөлдөг   
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй