Шууд Chart

Сирийн энхийн яриа хэлэлцээнд сөргөлдөгч талуудыг урьжээ

2017-01-05 14:20:27

Казакстаны Астана хотноо болох Сирийн хямралыг зохицуулах олон улсын яриа хэлэлцээнд НҮБ-ын төлөөлөгчид болоод Сирийн Засгийн газар, сөрөг хүчнийг аль алиныг нь оролцохыг урьсан гэдгийг Оросын НҮБ дэх төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэ үеэр сэтгүүлчид Иран, Саудын Арабын талаас төлөөлөгчид оролцох эсэхийг асуухад тэрбээр энэ нь тодорхойгүй гэж хариулсан байна.

Мөн цаашлаад олон улс энэ яриа хэлэлцээнд ямар байр сууриас хэрхэн оролцох нь тодорхойгүй байгаа бөгөөд хүн бүр уулзалтын бэлтгэл ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг олон улсад уриалсан байна. Зургаа дахь жил рүүгээ шилжиж байгаа Сирийн дайныг эцэслэн зогсоох талаар олон улс хэлэлцэхээр ийнхүү зэхэж байхад Сирид байдал хүндхэн хэвээр байна.

Хэдийгээр сөргөлдөгч талууд гал зогсоох хэлэлцээрт хүрсэн ч үүнийгээ дахин цуцалсан. Мөн олон жил дайны хөлд нэрвэгдсэн иргэдийн ахуй амьдрал маш хүнд, хоол хүнс, ундны ус, эм тариагаар хомсдсон хэвээр байна. Өчигдөр НҮБ-ын хүмүүнлэгийн цуваа Алеппо хотод хүрч очсон ч тэдний тусламж хаанаа ч хүрэлцэхгүй байгаа гэдгийг мэдэгдэж байна. Иймд Сирид үүссэн нөхцөл байдлыг эцэслэх гол найдвар бол Орос, Туркийн санаачилга гарган зуучилж байгаа Астана дахь яриа хэлэлцээ болж байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн энхийн яриа хэлэлцээнд сөргөлдөгч талуудыг урьжээ   
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй