Байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын холимог комиссын III хуралдаан энэ сарын 28-ны өдөр ОХУ-ын Москва хотноо болсон байна.
Хуралдааныг Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, ОХУ-ын Холбооны байгаль орчны хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов нар тэргүүлэн хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, хил орчмын нутгаар байрлах Увс нуурын ай савын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн асуудал, шинээр хамтарсан тусгай хамгаалалттай газар нутгийг байгуулах боломж бололцоо үндэслэл, хил дамнан нүүдэллэх ховор амьтдыг хамгаалах талаар санал солилцсон байна.
Ингээд Монголын талаас Онон Балжийн Байгалийн цогцолборт газар, ОХУ-ын талаас Сохондын Шим мандлын дархан цаазат газрыг хамруулсан Амар мөрний эх хил дамнасан хамтарсан Дархан цаазат газрыг байгуулах, ойг түймрээс хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлаар санал нэгдсэн байна. Түүнчлэн ойн аж ахуйн салбарт хамтран хэд хэдэн тодорхой ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх болжээ. Мөн монголын мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ойг түрээсээр ашиглах, ойн хортонтой тэмцэхэд биологийн арга технологийг ашиглах зэрэг асуудлыг ч хөндсөн байна.
Хил дамнасан дархан цаазат газар байгуулахаар боллоо | ||
Үзсэн: 2051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.