Румын улсын парламент Зүүний хүчнийхнээр удирдуулсан шинэ Засгийн газраа баталлаа. Засгийн газрын тэргүүнээр Сорин Гридяну сонгогдсон байна. Парламентын санал хураалтын үеэр "Социал Демократ" нам нийт гишүүдийн 295-ынх нь дэмжлэгийг авсан бол 133 нь эсэргүүцсэн санал өгчээ.
Зүүнийг баримтлагч "Социал Демократ" нам болоод баруун төвтэй "Либераль Ардчилсан хүчний нам"-ын аль нэг нь парламент дахь сенат болоод төлөөлөгчдийн 234-ийнх нь саналыг авч байж Засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй болох байсан юм.
Ийнхүү санал хураалтын эцсийн үр дүнд Румыны Засгийн газар зүүний хүчнээр удирдуулахаар боллоо. Шинэ Засгийн газрын тэргүүн Сорин Гридяну тангараг өргөх үеэрээ улс орны нэн тулгамдсан асуудал болох гадагшаа цагаачилж байгаа хэдэн мянган румынчуудын урсгалыг зогсоох, хурдны зам барих, түүний нэрлэснээр “Хэвийн Румын” улсыг бий болгохын тулд дотоодын үйлдвэрлэлийн хэрэглээг дэмжихээ амласан байна.
| Румын улсын шинэ Засгийн газрыг Зүүний хүчнийхэн тэргүүлнэ | ||
| Үзсэн: 1717 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.