Шууд Chart

Обама Ардчилсан намынхныг Бүгд найрамдахчуудын эсрэг хүчтэй зогсож, тэмцэхийг уриаллаа

2017-01-05 15:29:22

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн санаачлан батлуулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хамгаалахын тулд Конгресс дахь Ардчилсан намынхныг Бүгд найрамдахчуудын эсрэг хүчтэй зогсож, тэмцэхийг уриалсан байна.

Мягмар гарагт болсон Конгрессын сенатын танхимын эхний хуралдаан дээр "Вайоминг" мужаас парламентын дээд танхимын гишүүнээр сонгогдсон Майкл Энзи Америкийн одоогийн төрийн тэргүүн Барак Обамагийн санаачлан батлуулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хүчингүй болгох  тогтоолын төслийг өргөн барьсан юм. 

Өөрөөр хэлбэл, энэ хуулийг хүчингүй болгох эхний алхмыг Бүгд найрамдахчууд хийсэн. Иймд дараа дараагийн алхмуудыг хийхээс нь урьдаж, энэ хуулийг хамгаалж хүчтэй зогсохыг Ардчилсан намынханд уриалаад байгаа юм. Учир нь Обама өнгөрсөн найман жилийн хугацаанд төр барихдаа хийж хэрэгжүүлсэн гол ажлуудынх нэг нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль юм.

2010 онд батлагдсан энэ хууль нь америкчуудыг боломжийн, чанартай Эрүүл мэндийн даатгалд хамруулж, хувь хүний эрүүл мэндэд зарцуулдаг зардлыг бууруулах зорилготой. Энэ хуулийн хүрээнд Америкийн 20 сая иргэн Эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой болсны зэрэгцээ хүн бүрийг үүнд хамрагдахыг шаардах болсон. Мөн 50-аас дээш ажилчинтай бизнес эрхлэгчид заавал даатгал төлөх ёстой тухай ч тусгасан байдаг.

Энэ нь үр өгөөжөө өгч чадаж байгаа эсэх тал дээр санал зөрүүтэй байр сууриуд байдаг ч Ерөнхийлөгч Обама америкчуудыг эрүүлжүүлж, тэдний нуруун дээр ирдэг эрүүл мэндийн зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үздэг. Харин үүнийг нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп эрс шүүмжилж, ямар ч үр ашиггүй зүйлд хэт их мөнгө зарцуулж байна гэж үзэн, үүрэгт ажилдаа орсон даруйдаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хүчингүй болгоно гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Обама Ардчилсан намынхныг Бүгд найрамдахчуудын эсрэг хүчтэй зогсож, тэмцэхийг уриаллаа   
Үзсэн: 1816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.194.xxx] 2017-01-05 22:30
Манай ерөнхийлөгч шиг хонзогнуур гаруу даа
рашгэшар [103.26.193.xxx] 2017-01-05 20:45
Обама иргэний дайн гаргах нь л дэээ.....
Зочин [202.9.43.xxx] 2017-01-05 19:03
HAR OBAMA DELHIID DAIN UUSGEJ GAI TARISAN ODOO AMERIKAD IRGENII DAIN UUSGEJ GAI TARICHIH SANAATAI UZEED BH YUMAA ZAILJ DALD OROHIIN HOOROND YASAN BALIAR YUM SEDDEG HAR SARMAGCHIN BEE
Зочин [103.26.194.xxx] 2017-01-05 17:09
Энэ жунгли рүүгээ явахдаа тарвага шиг гай тарихнээ
Зочин [202.21.106.xxx] 2017-01-06 06:21
ALNA SHUU

Бидэнтэй нэгдээрэй