Шууд Chart

Харбины олон улсын цас, мөсний фестиваль эхэллээ

2017-01-06 08:07:23

Дэлхийн олон улс оронд цас, мөсний урлалын фестивалиуд зохион байгууллагддаг бөгөөд Саппоро, Норвеги, Кубек болон Харбин хотын цасны баярууд хамгийн томд тооцогддог юм. Жил бүрийн өвөл Хятадын зүүн хойд зүгийн Харбин хотноо олон улсын цас, мөсөн урлалын фестиваль болдог уламжлалтай. Харбин хотод хүйтэн өвөл болдог мөсөн хот ч гэж нэрлэдэг. Тиймээс энэхүү хотод 1963 оноос хойш цас, мөсөн урлалын олон улсын фестивалийг зохион байгуулсаар иржээ.

Уламжлалын дагуу тус хотноо 2017 оны олон улсын цас, мөсөн урлалын фестиваль албан ёсны нээлтээ хийлээ. Агаарын температур ойрын өдрүүдэд хасах 25 хэмээс буухгүй төлөвтэй байгаа учир, хасах хэмтэй байх хугацаанд буюу ойролцоогоор 2 сарын гаруйн хугацаанд нээлттэй байх юм. Сонгхуа голын эрэг дээр сүндэрлэн боссон цас, мөсөн баримал, барилга байгууламжууд нь нийт 600 мянган хавтгай дөрвөлжин талбайг эзлэн сүндэрлэж байна. Зарим барилга байгууламжууд нь 150 феет буюу 45 метрийн өндөртэй ч барилга байгууламжуудыг цас мөсөөр урлан барьж байна. Жил бүр энэхүү фестивалийг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс 15 сая жуулчин ирдэг гэсэн тооцоо байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харбины олон улсын цас, мөсний фестиваль эхэллээ  
Үзсэн: 1821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [58.123.139.xxx] 2017-01-06 12:33
tsaanaa l 1 hujaa style haragdah yumaa
PTM [43.242.243.xxx] 2017-01-06 11:22
За Харбин явъя

Бидэнтэй нэгдээрэй