БНХАУ “Нэг Хятад” бодлогыг нь дэмжиж, Тайваньтай бие дааж харилцахгүй байхыг АНУ-д анхааруулжээ. Хятадын гадаад хэргийн сайд Ван И өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керритэй утсаар ярилцах үедээ энэ анхааруулгыг өгсөн гэж Хятадын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.
Хоёр талын утсаар хийсэн энэ яриа нь Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вений гадаад айлчлал эхлэхээс хоёр хоногийн өмнө болсон нь олон улсын анхаарлыг татаж байна. Цай Ин Вен Төв Америкийн орнуудаар айлчлах үедээ АНУ-ын хоёр хотод зочлох төлөвлөгөөтэй байгаа юм. Хятадын гадаад хэргийн сайд "Хятад, Америкийн хоёр талын харилцаа хөгжлийн шинэ хуудас нээхэд тун таатай үедээ байна. Бээжин, Вашингтон хоёр зөв чиглэлд урагшилж байгаагаа хүлээн зөвшөөрөх нь чухал байна" гэдгийг мэдэгдэлдээ онцолсныг гадаад хэргийн яам иш татжээ.
БНХАУ-ын засгийн газрын энэ анхааруулга "Хятадын "Нэг Хятад" бодлогыг дэмжих эсэхээ Бээжингийн цаашдын үйл ажиллагааг харж байж шийднэ" гэж мэдэгдсэн АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампд чиглэсэн гэж ажиглагчид үзэж байна. Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри "Хоёр талын харилцаа бол маш чухал, "Нэг Хятад" бодлогыг дэмжих нь АНУ-ын Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын аль алиных нь нийтлэг байр суурь" гэдгийг Ван И-тэй утсаар ярих үедээ онцолсон аж.
| БНХАУ “Нэг хятад” бодлогыг нь дэмжихийг АНУ-д анхааруулав | ||
| Үзсэн: 2548 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.