Өчигдөр орой Туркийн Измир хотын баруун бүсэд шүүх байрны гадаа автомашин дэлбэлсэн халдлага болсон. Измир мужийн захирагчийн мэдэгдснээр Курдын салан тусгаарлагч байж болзошгүй зэвсэглэсэн хүмүүс шүүх байрны гадаа автомашинд тавьсан тэсрэх бөмбөгийг дэлбэлэхээсээ өмнө шалган нэвтрүүлэх дээр зогсоосон цагдаа руу гал нээсэн байна.
Үүний дараа цагдаа нар сэжиг бүхий 3 этгээдийн хооронд буудалцаан болж, улмаар цагдаагийн нэг офицер, шүүхийн нэг ажилтан амь үрэгдэж, 7 хүн шархдаж, сэжиг бүхий 3 этгээдийн хоёр нь алагдсан аж. Мужийн захирагч энэ халдлагыг Туркийн аюулгүйн хүчнийхнийг онилох болсон Курдын салан тусгаарлагчид үйлдсэн гэж сэжиглэж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ тэрээр халдлага үйлдсэн 3 сэжиг бүхий этгээдийн нэг нь оргон зайлсан талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Халдлага үйлдэгчид автомат гар буу, гар бөмбөг, пуужин харвагч зэргээр зэвсэглэсэн байжээ. Дэлбэрэлт шүүгч, прокурор болон бусад ажилчдын гарч ордог хаалганы дэргэд болсон нь халдлагыг Курдын салан тусгаарлагчид үйлдсэн гэж сэжиглэх нэг үндэслэл болж байгаа аж. Лхагва гарагт Туркийн цагдаа нар шинэ оны эхний шөнөө Истанбул хотын шөнийн клубд халдлага үйлдсэн этгээдтэй холбоо сүлбээтэй байж магадгүй үндэслэлээр Измир хотоос 20 гаруй хүнийг баривчлан саатуулсан юм.



| Измирт болсон халдлагад Курдын салан тусгаарлагчдыг буруутгаж байна | ||
| Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.