Шууд Chart

Урсула Мюллер НҮБ-ын ЕНБД-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн туслах боллоо

2017-01-06 13:00:57

НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Урсула Мюллерийг  хүмүүнлэгийн асуудал  эрхэлсэн зөвлөхөөрөө томиллоо. Энэ тухай Ерөнхий нарийн бичгийн даргын албан  ёсны төлөөлөгч Стефан Дюжжарик сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Мюллерийн өмнө  энэ  албыг  хашиж байсан Кан Гюн Ва  Ерөнхий нарийн бичгийн даргын  улс төрийн асуудал  эрхэлсэн зөвлөхөөр  саяхан томилогдсон юм.

Мюллер хатагтай  нь  олон улсын харилцааны  салбарт 30 жил  ажилласан туршлагатайн дээр олон улсын өмнө тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдэх тал  дээр туршлагатай хэмээн үнэлэгддэг  байна.

Мөн  тэрээр 2014 оны 9 сараас хойш  Дэлхийн банкны группын  гүйцэтгэх  захирлаар ажиллаж байсны зэрэгцээ  стратеги төлөвлөгөө, бодлого, төсөвтэй  холбоотой асуудлыг хариуцдаг байсан  байна. Мюллер нь Дэлхийн банк,  НҮБ-ын харилцаа хамтын ажиллагааг илүү бэхжүүлэхийг уриалагчдын нэгд  тооцогддог  байсныг  Дюжаррик  тэмдэглэн хэлсэн  байна.

Мюллер мөн дэлхийн банкны  топ  менежер болохоосоо өмнө Германы  эдийн засгийн хамтын  ажиллагаа,  хөгжлийн яам, Гадаад хэргийн яам зэрэгт ажиллаж байсан  байна. Түүнчлэн   Герман  улсын  хүмүүнлэгийн зохицуулагчаар   ажиллаж байжээ. НҮБ-ын  шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга  Антониу Гутерриш  нь  энэ оны  эхний өдөр үүрэгт ажилдаа  орсон юм. Гэхдээ тэрээр өнгөрсөн  12 дугаар сараас  багаа бүрдүүлж  эхэлсэн  бөгөөд  Дэлхийн  хамтын  нийгэмлэгийн  гол албан  тушаалуудад  3 эмэгтэйн  нэрийг дэвшүүлээд  байгаагаа зарлаад  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Урсула Мюллер НҮБ-ын ЕНБД-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн туслах боллоо  
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй