БНАСАУ-ын төлөөлөгчид Никарагуа улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Даниэль Ортегагийн тангараг өргөх ёслолд оролцохоор баасан гарагийн өглөө Пхеньян хотоос хөөрсөн байна. Төлөөлөгчдийг Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны ойрын туслах, төрийн хэрэг эрхлэх хорооны дэд дарга, тусгай төлөөлөгч Чхве Рён Хэ ахалж яваа аж.
Тэрээр сүүлийн жилүүдэд Москва, Бээжинд Ким Чен Уны тусгай төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Саяхан тэрээр Кубын удирдагч агсан Фидель Кастрог оршуулах ёслолд оролцсон Пхеньяны төлөөлөгчдийг ахалж Кубад очсон бөгөөд өмнө нь Риогийн олимпын наадамд Умард Солонгосын баг тамирчдыг ахлан явсан юм. Умард Солонгос өнгөрсөн онд цөмийн зэвсэг болон баллистик пуужин туршсаныхаа төлөө олон улсаас шахалттай тулгарч байгаа эгзэгтэй үед залуу удирдагчийн гол итгэлт хүн Чхве Рён Хэ Никарагуа улсад айлчилж байна.
НҮБ өнгөрсөн оны 11 дүгээр сард Умард Солонгосын олон улстай харилцах дипломат үйл ажиллагааг нь хязгаарлах зорилготой арга хэмжээ авах заалттай шинэ хориг арга хэмжээ тогтоосон. Гэвч Умард Солонгос сайн харилцаатай байдаг улс орнуудтайгаа харилцах харилцаагаа идэвхтэй байлгаж, олон улсын хориг хаалтын эсрэг алхам хийж байна гэж тусгай төлөөлөгчийн энэхүү айлчлалтай холбогдуулан, шинжээчид таамаг дэвшүүлжээ.
| БНАСАУ-ын тусгай төлөөлөгч Никарагуа улсыг зорилоо | ||
| Үзсэн: 1790 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.