Шууд Chart

“Номоо солилцоё” өдөрлөг боллоо

2017-01-07 15:28:55

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан “Номоо солилцоё” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.  Худалдаанд гарахаа больсон хуучны ховор болон бэстселлэр болж байгаа сүүлийн үеийн ном, хүүхдийн, уран зохиолын, түүхийн гээд төрөл бүрийн номын солилцоо энд явагдаж байна.

Цүнх дүүрэн ном авч ирсэн буурлууд хуучны номуудаа гарган цугласан хүмүүст танилцуулж байв. Хамгийн их шимтэн уншсан 2 номоо тэвэрсэн жаал солилцоо хийхээр бусдын номуудыг сонирхоно. Зохиолч, яруу найрагчид ч энэ үеэр өөрсдийн гаргасан шинэ, хуучин бүтээлүүдээ дэлгэж, гарын үсгээ зуран номоо солилцоно. Ийнхүү номын хорхойтнуудын халуун дулаан уур амьсгалтай нэгэн өдөр Сүхбаатарын талбайд өрнөлөө.

Мөн Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас хараагүй иргэдэд зориулсан цахим номуудыг энд авч иржээ. Анхны удаа зохион байгуулагдаж байгаа хэдий ч цаашид олон хүн  оролцсон илүү зохион байгуулалттай, өргөн хүрээг хамарсан өдөрлөг болно гэдэгт итгэлтэй байгаагаа энд ирсэн хүмүүс илэрхийлж байлаа. Уншигчид номоор дамжин нөхөрлөх боломжийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор өдөрлөгийг цаашид сар бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.













Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Номоо солилцоё” өдөрлөг боллоо  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй