АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп өөрийн засаг захиргааг бүрдүүлсээр байна. Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүнээр Бүгд найрамдах намын сенатор асан Дейн Коатсыг томиллоо. Тус газрын даргыг АНУ-ын Ерөнхийлөгч томилон сенатын гишүүд баталгаажуулдаг.
Дейн Коатс сүүлийн 8 жил ордонд, 8 жилийг сенатын танхимд ажиллаж, энэ оны эхээр тэтгэвэртээ гараад байгаа юм. Тэрбээр сенатад ажиллаж байх үедээ сенатын тагнуул болон зэвсэгт үйлчилгээний хороог хариуцан ажиллаж байсан юм. Тиймээс Трамп Коатсыг энэ салбарыг хамгийн сайн мэддэг, туршлагатай гэж үзэн, ийм шийдвэрт хүрчээ. АНУ-ын Тагнуулын төв газар нь холбооны Засгийн газрын агентлагийн статустай. Гадаадын иргэн, гадаадын байгууллагын тухай мэдээлэл цуглуулж, задлан шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага юм.
Одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа энэ сард дуусч, Дональд Трамп мөн сарын 20-ны өдөр тангараг өргөснөөр түүний бүрэн эрх хэрэгжиж эхлэх юм. Трампын баримталж буй байр суурь нь тун өвөрмөц бөгөөд багтаа өөрийг нь дэмжигчдийг илүүтэй нэгтгэж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм.
| Дональд Трамп АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүнийг томиллоо | ||
| Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.